УИХ-ын гишүүн Б.Түвшин:
"Улс орны нөхцөл байдал талцлын шинжтэй, иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан, боловсрол эрүүл мэнд зэрэг суурь салбаруудынхаа асуудлыг шийдэж чадахгүй өнөөдөрт хүрсний цаад учир шалтгаан нь “бурууг чимээгүй харж, тэвчиж, томруулсаар ирсний үр дүн” юм.
Буруу гэгчид хэрээс хэтэрсэн, хил хязгаар давсан, хүний ёсыг умартсан олон зүйл багтана.
Тэр тусмаа хүний нэр төр, үнэт зүйл, итгэл үнэмшилд дур зоргоороо халдах, ялгаварлах, гүтгэх, мөнгө нэхэн шантаажлах зүй бус үйлдлийг тэвчих нь өөрөө буруу үйлдэл болно.
Зөв улс орныг, зөв нийгмийг бүтээхийн тулд бүгдээрээ зөв байж, бурууг тэвчдэггүй, мууг томруулдаггүй байх уриалга гаргаж буйгаа энэхүү Моблогоороо мэдэгдэж байна.
Баруун бүсийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүн болсон Банзрагчийн Түвшин би бурууг тэвчин хүлцэхгүй.
Шантаажид, гүтгэлэгт, дарамтад “ҮГҮЙ” гэж зоригтой хэлцгээе." гэж мэдэгдэл хийсэн талаараа мэдээлэл өглөө.

#live, #УИХ-ын гишүүн Б.Түвшин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3568