Live
НИЙГЭМ

МАЛЧИД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дэмжихгүй

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцлын Ховд гол дээр баригдах юм. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн иргэд, малчид эсэргүүцэж өнөөдөр Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийлээ.

Малчид хэлэхдээ “Усан цахилгаан станцыг баривал Увс аймгийн Өмнөговь сумын малчин 150 айлын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живнэ. Нутгийн иргэдээс зөвшөөрөл авалгүй газар нутгийг нь дээрэмдэж байгааг эсэргүүцэж байна. Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлагаа өгөхөөр 1,400 км-ээс 10 малчин малчдаа төлөөлж ирээд байна” гэлээ.

Энэ станцыг барих ажил 1968 оноос хойш буюу 50 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Төсөл ирэх 2022 оны дөрөвдүгээр сард эхлэхээр болж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь 90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж  жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.кВт.цаг байх бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ гэх тооцоолол бий.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet