Туркийн Балыкесир мужийн Сындыргы дүүрэгт 6.1 магнитудын газар хөдлөлт болж, гурван барилга нурсан талаар Онцгой байдлын алба мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт 5.99 км-ийн гүнд байсан бөгөөд Истанбул болон ойролцоох хэд хэдэн мужид хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Барилга нурсан газар яаралтай тусламжийн багууд ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас хохирсон гэх мэдээлэл одоогоор ирээгүй байгаа юм. Нурсан барилгуудын нэгдүгээр давхарт дэлгүүрүүд, агуулах байрлаж байсан бөгөөд оройн цагаар, ажил тарсан үед нурсан тул эзгүй, хүнгүй байжээ. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлохоор холбогдох албаныхан ажиллаж буй.
Эх сурвалж: Daily Sabah

#Газар хөдлөлт, #турк,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555