Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн баруун хэсэгт орших уурхайн гүнд дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алдсан байна. Сиднейгээс баруун хойно, 700 км зайд орших Кобар хотын Эндевор  уурхайд болсон ослын улмаас нэг эрэгтэй газар дээрээ нас барж, хоёр эмэгтэйг авран гаргасан ч  нэг нь эмнэлэгт хүргэгдэхийн өмнө амиа алджээ.

Тус ослын талаар цагдаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлын байгууллага хамтран шалгалт явуулах бөгөөд шүүх эмнэлэг удахгүй дүгнэлт гаргах аж.

Шинэ Өмнөд Уэльсийн эрх баригчид осолд өртөгсдийн гэр бүл, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж, уул уурхайн аюулгүй байдлын стандарт сайжирсан ч ажилчдаа хамгаалахын төлөө байнга сонор сэрэмжтэй байхыг энэ явдал сануулж байна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС 

#Австрали,