УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хурал эхэллээ. Гэсэн хэдий ч ирц бүрдэхгүй, гишүүд хуралдаа ирээгүй тул дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг хуралдаа уриалав
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Чуулганы ирцэнд орохгүй байгаа нь ажлаа тасалж байгаа хэрэг биш. Хоёр хуваагдсан МАН-ын нэг талынхан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогод нь туслахгүй гэж байгаа хэрэг. Ардчилсан нам айлын аль нэг талд биш ардчилсан Үндсэн хуулийнхаа талд байна аа л гэсэн үг.
Их хурлын дэд дарга Их хурлын даргын индэр дээрээс шалихгүй улс төр ярьж цөхөрсөн олныг парламент руу турхирч байгаа нь харамсалтай. Бид бол мянга мянган жил үргэлжлэх Монголын парламентад цаг зуур өртөөчилж байгаа үзэгдлүүд л болохоос эзэд нь биш. Ард олон нь төрөө барьдаг, олонхоороо асуудлаа хэлэлцэж шийддэг парламентын ардчиллаа бид дараа үедээ бүрэн бүтэн уламжилж үлдээх үүрэгтэй" гэжээ.

Эрдэнэт-Овоо:
USD | 3568