Израил, Палестины тал хоригдлууд, барьцаалагдсан иргэдээ солилцлоо. Хоёр жил үргэлжилсэн дайныг зогсоох энхийн төлөвлөгөөний анхны шатны хүрээнд энэхүү арга хэмжээг авч байгаа юм. ХАМАС бүлэглэл амьд үлдсэн 20 хүнийг, харин Израил 2000 шахам палестин хоригдол, баривчлагдагсдыг чөлөөлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Кнессет буюу парламентад үг хэлэхдээ “Ойрхи Дорнодод үүр цайлаа” хэмээн онцолсон байна. Гал зогсоох тохиролцоо өнгөрсөн баасан гарагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Газ руу оруулах хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ ч нэмэгдэж буй. Энхийн төлөвлөгөөний дагуу одоо ХАМАС-ын зэвсгийг хураах, Палестины удирдлагыг шилжүүлэх зэрэг асуудлыг талууд хэлэлцэж, тохиролцох юм. 

Эх сурвалж: BBC

#Дайн, #Израил, #Израил Газын дайн,