Сүүлийн хоёр жил үргэлжилсэн Газын дайны гал зогсоох тохиролцоонд талууд хүрээд буй. 2023 онд ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийн долоог нь энэ тохиролцооны дагуу суллаж, тэд Израилд эргэн ирлээ. Газын өмнөд хэсэгт үлдсэн 13 хүнийг удахгүй суллах юм. Израилчууд суллагдсан иргэдийг баяр хөөрөөр дүүрэн угтан авсан бөгөөд улс орнуудын удирдагчид энэ явдлыг онцолж баяр хүргэж байна. Хэлэлцээрийн дагуу үүний хариуд Израилын тал 250 палестин хоригдол, Газад баривчлагдсан 1700 хүнийг суллах юм. 

Түүнчлэн өлсгөлөн, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд буй Газ руу хүнс, тусламжийг нэвтрүүлж эхэлжээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дэд нарийн бичгийн дарга Том Флетчерийн мэдээлснээр, Газын хойд болон өмнөд бүсэд халуун хоол, талх түгээж эхэлсэн байна. Цаашид 190 мянган тонн хүнс, ахуйн хэрэгсэл, эм, бусад шаардлагатай зүйлсийг оруулах боломж бүрдээд байгааг тэрбээр мөн онцлов. Талуудын тохиролцооны дүнд гарч буй эдгээр эерэг үр дүнг тэмдэглэхийн зэрэгцээ ХАМАС-ын зэвсгийг хураах, Палестины удирдлагыг шилжүүлэх, Израил цэргээ татах зэрэг томоохон, чухал асуудал дээр зуучлагч, оролцогчид хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг ажиглагчид, шинжээчид анхааруулж буй. 

Эх сурвалж: BBC

#Дайн, #Газын дайн, #Израилын дайн, #Израил Газын дайн, #Гал зогсоох гэрээ,