АНУ-ын Сенат төсвийн түр санхүүжилтийг сунгах саналыг батлаагүйгээс болж улс төрийн маргаан хурцадлаа. Төсвийн хуулийн төсөл Сенатад ийнхүү батлагдаагүйн улмаас төрийн агентлагууд зайлшгүй шаардлагатай чиг үүрэгт ажлаас бусдыг нь зогсоох нөхцөл бүрдсэн бөгөөд агаарын тээвэр зэрэг олон үйлчилгээ доголдох эрсдэл дагуулж байна.
Энэ удаад Ардчилсан нам эрүүл мэндийн нэмэлт тэтгэмжийг төсөвт заавал суулгах ёстой гэж шаардаж буй бол бүгд найрамдахчууд үүнийг тусад нь хэлэлцэх байр суурьтай байгаагаас зөрчил үүсээд буй.
Ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн саналыг хүлээн аваагүй тохиолдолд цомхтгол хийхээ анхааруулж, “Олон хүнийг ажлаас чөлөөлнө, тэд бүгд Ардчилсан намынх байх болно” гэж мэдэгдэв. Үүнээс өмнө төрийн албанд ажиллаж байсан 150 мянга гаруй хүнийг цомхотгосон билээ.
Үүнээс үүдэн Хууль зүйн яам, Нийгмийн даатгалын алба зэрэг зарим агентлаг ажилтнуудаа түр чөлөөлөхөд бэлдэж, цэрэг, хил хамгаалалт зэрэг зайлшгүй чиг үүргийн албан хаагчид цалингүйгээр ажиллахад бэлдэж байгааг ажиглагчид онцолж буй.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3565