АНУ болон Өмнөд Солонгос хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлэхийн тулд мэргэшсэн ажилчдад тохирсон виз түлхүү олгох асуудлаар хамтран ажиллана гэж АНУ-ын Төрийн департамент мэдээллээ.
Вашингтонд болсон уулзалтаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллаж буй чадварлаг ажилчдын чухал үүргийг онцолж, Өмнөд Солонгосын компаниудыг АНУ-д илүү их хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Өнгөрсөн есдүгээр сард Жоржия мужид “Hyundai Motor” компанийн батарейны үйлдвэрт цагаачлалын шалгалт хийж, Өмнөд Солонгосын гурван зуун ажилчин баривчлагдсан нь Сөүл болон олон нийтийг цочроосон билээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, энэ үйл явдал нь мэргэжлийн ажилчдад тохирсон ангиллын виз хангалтгүй байгааг тод харуулсан бөгөөд хоёр тал цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Өмнөд Солонгос,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557