Оросын төрийн өмчит, зэвсэг үйлдвэрлэгч “Куполь” компанид Хятадын дроны мэргэжилтнүүд техникийн туршилт, хөгжүүлэлтийн ажил хийхээр Орос руу очиж байсан тухай эх сурвалжууд мэдээллээ.

“Reuters” агентлагийн олж баталгаажуулсан баримтууд, эх сурвалжуудын мэдээллээр, Хятадын мэргэжилтнүүд өнгөрсөн жилийн хоёрдугаар улирлаас хойш “Куполь”-д долоогоос дээш удаа очжээ. Энэ хугацаанд тус компани руу Хятадад үйлдвэрлэсэн довтлох болон хяналтын дроны эд анги, материалыг хэд хэдэн удаа нийлүүлсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яам энэ хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгөөгүй аж. Мөн Кремль, Оросын Батлан хамгаалах яам,  “Куполь” ч  ямар тайлбар өгөөгүй байгаа юм.  

АНУ болон Европын улсууд Хятадын зарим компаниуд Оросын зэвсгийн үйлдвэрлэгчдэд эд анги, материал нийлүүлж байгааг удаа дараа анхааруулж, зарим компанийг хоригт оруулсан билээ. Тухайлбал, “Куполь”  нь Хятадад үйлдвэрлэсэн эд анги,  хөдөлгүүр ашиглан “Гарпия” довтлох дроныг богино хугацаанд хэдэн арван мянгаар нь үйлдвэрлэж байгаа аж. 

Эх сурвалж: Reuters 

#Дрон, #ХЯтад,