Нүүрсхүчлийн хийг хамгийн их ялгаруулдаг Хятад үүнийгээ бууруулах шинэ төлөвлөгөөгөө зарлалаа. НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний чуулганы үеэр БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин 2035 он гэхэд ялгаруулалтаа оргил үеийн хэмжээнээс 7–10 хувиар бууруулах зорилт тавьснаа мэдэгдлээ. Дэлхийд ялгарч буй хүлэмжийн нийт хийн 31 хувийг Хятад дангаараа эзэлдэг бөгөөд энэ хэмжээ жил бүр нэмэгдсээр иржээ. Цаашид тус улс салхи, нарны эрчим хүч түлхүү ашиглах, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар төлөвлөж байна. Гэвч Хятадын 7–10 хувиар бууруулах амлалт маш хангалтгүй байна гэж мэргэжилтнүүд шүүмжилж буй. 

Тухайлбал, Европын холбоо нүүрсхүчлийн хийн ялгарлыг 66–72 хувь хүртэл бууруулах зорилттой байгаа юм. Байгаль орчны шинжээч Жэйк Шмидт “Эдгээр амлалт, зорилтууд зөв чиглэл рүү хандсан ч эрсдэлээс биднийг бүрэн хамгаалахгүй. Ган гачиг, үер зэрэг байгалийн гамшиг нэмэгдсээр байна” гэжээ. Мөн Бразил, Пакистан, Австралийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн улс оронд нь нүүрлэсэн байгалийн гамшиг, хор хохирлыг дурдан, цаашид илүү хүчин чармайлт гаргахыг уриалав. 

Эх сурвалж: АР

#нүүрсхүчлийн хий, #ХЯтад, #хятад улс,