Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч байгаагаа Их Британи, Канад, Австрали албан ёсоор зарлалаа. Их Британийн Ерөнхий сайд Кийр Стармер мэдэгдэхдээ энэхүү алхам нь энх тайван байх боломжийг хадгалах зорилготой гэж онцлоод Израилд барьцаалагдсан хүмүүсийг буцаан авчрахын төлөө тэмцсээр байх болно гэдгээ илэрхийллээ.
Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, терроризмыг өөгшүүлж байна хэмээн буруутган, Палестин хэзээ ч улс болохгүй гэж мэдэгджээ.
Энэ шийдвэр нь Палестин, Израилын мөргөлдөөний хамгийн хүнд цаг үед хоёр улсын зөрчлийг шийдэхэд томоохон алхам болж магадгүй гэж ажиглагчид үзэж буй бөгөөд одоогийн байдлаар дэлхийн нийт 140 гаруй улс Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд буй.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #Австрали, #Их Британи, #Канад, #Палестин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555