Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гаригт үндэсний хэмжээнд тэмдэглэж байхаар тогтсоноос хойш өнөөдөр 32 дахь намартайгаа ийнхүү золгож байна.
“Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан соёл, урлагийн салбарын төлөөллүүд хуран цугларч салбарын шилдгүүдээ тодруулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам бодлого, стратегиа танилцууллаа.
Сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “…Өргөн уудам нутгаа морин хуур, уртын дуугаар хөглөн суугаа өвлөн уламжлагч, соёлын төвөө гэр мэт хайрлан тордож буй соёлын ажилтан, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагчдадаа Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе” хэмээв.
Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан нийслэл болон 21 аймагт баярын хурал, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн, бүтээлч өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Эх сурвалж: ССАЖЗЯ

Эрдэнэт-Овоо:
USD | 3557