Австралид нэгэн эмэгтэй хортой мөөг хольсон хоолоор хадмуудаа хордуулж хөнөөсөн хэргийг шүүжээ. Өдгөө 50 настай Эрин Паттерсонд энэ хэргээр 33 жил шоронд хорих ял оноосон бөгөөд тэрбээр 80 гаруй настайдаа л өршөөл хүсэх боломжтой болно.
Виктория мужийн Дээд шүүхийн шүүгч түүний үйлдлийг онц хүнд ангиллын гэмт хэрэг хэмээн тодорхойлж, нарийн зохион байгуулалттай нууж дарах оролдлого хийсэн тул ийм ял оноожээ.

2023 онд Паттерсон гэртээ хийсэн хорт мөөгтэй хоолоор  хадам эцэг эх Дон, Гэйл Паттерсон нар болон Гэйлын дүү Хизэр Уилкинсоныг хордуулан хөнөөсөн байна. 
Эрин Паттерсоны нөхөр асан Саймон Паттерсон тухайн өдөр хоол идэхээр ирэхээс татгалзсан бөгөөд эхнэр нь түүнд олон жил хор өгч ирсэн байж магадгүй гэж сэжиглэж байсан аж.
Паттерсон өөрийгөө буруугүй, мөөгийг санамсаргүй хоолонд хийсэн гэж мэдүүлсээр ирсэн ч шүүх хамаатан садандаа ямар ч өрөвдөх сэтгэл гаргаагүй, хохирогчид эмнэлэгт амь тэмцэж байхад хайхрамжгүй хандсан хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: ВВС 

#Австрали,