Энэтхэгийн хамгийн чинээлэг дүүргүүдийн нэг Гургаонд орсон борооны улмаас олон мянган зорчигч 6–8 цагийн турш зам дээр түгжирчээ.

Гял цал барилгууд, олон улсын томоохон компанийн оффисуудаараа алдартай Гургаонд зам дэд бүтэц ийм сул байгаад цахим сүлжээнд хүмүүс бухимдлаа илэрхийлэв. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, зарим зам дээр 10 км урт түгжрэл үүссэн бөгөөд олон эгнээтэй хурдны замыг автомашинууд дүүргэн, хөдөлгөөн тэг зогсжээ.

Сүүлийн өдрүүдэд Дели болон ойр орчмынх нь хотуудад цаг агаарын урьдчилан сэргийлэх анхааруулга гарсан бөгөөд хот дундуур урсдаг Ямуна мөрөн сүүлийн өдрүүдэд хальж үерлээд буй юм. Энэтхэгт зургаагаас есдүгээр сар үргэлжилдэг муссоны улиралд ихэвчлэн хүчтэй үер болдог ч энэ жилийн борооны эрч өмнөхөөсөө эрс нэмэгдсэн гэж холбогдох албаныхан онцолж байна.

Химачал Прадеш, Уттаракханд, Пенжаб, мөн Энэтхэгийн хяналттай Кашмир зэрэг мужид хүчтэй аадар үргэлжилсээр байгаа бөгөөд үер, хөрсний гулгалтаас олон хүний амь эрсдээд байна. 

Эх сурвалж: ВВС

#Замын түгжрэл, #Энэтхэг, #Дели,