Австралийн Сидней болон бусад томоохон хот, бүсийн төвүүдэд мянга мянган хүн цагаачлалын эсрэг жагсаалд оролцлоо. “March for Australia” нэртэй уг хөдөлгөөнийг зохион байгуулагчид массын цагаачлалд цэг тавихыг шаардаж, олон нийтийн эв нэгдэлд цагаачлал сөргөөр нөлөөлж буй гэж мэдэгдэж байна.

Уг хөдөлгөөний вебсайт болон X сүлжээнд тавьсан мэдэгдэлд соёл, цалин хөлс, орон сууц, замын түгжрэл, усны нөөц, эмнэлгийн хүртээмж, гэмт хэрэг зэрэг асуудлыг цагаачлалтай холбон тайлбарласан байна. Өдгөө Австралийн хүн амын талаас илүү нь өөр улсад төрсөн, эсвэл гадаад эцэг эхтэй бөгөөд цагаачлалыг дагасан нийгэм, соёлын асуудал хүрээгээ тэлсээр. 

Гэхдээ эрх баригчид энэ мэдэгдэл, жагсаалыг хэт барууны үзэлтнүүд, нацизмыг дэмжигчид санаачилж, хүмүүсийг турхиран, өдөөн хатгаж байна гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: Reuters 

#Австрали,