Австралийн Виктория мужийн Порепунках тосгонд гарсан болсон буудалцааны улмаас хоёр цагдаа амиа алдаж, нэг алба хаагч хүнд шархадсан хэрэг гарлаа. Сэжигтэн Дези Фрийман хэргийн газраас оргон зайлсан бөгөөд цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Викториягийн цагдаагийн комиссар Майк Бушийн хэлснээр, Фрийман хөдөө хээр амьдрах чадвартай тул  эрлийн ажиллагаа улам хүндэрч байгаа аж.
Хэрэг гарсан өдөр цагдаа нар хүүхдийн хүчирхийлэл болон бэлгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон сууцанд нэгжлэг хийхээр очсон ч түүний халдлагад өртсөн байна. 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе ч энэ хэрэгт анхаарал хандуулж, “Төрийн бүрэн эрхийг үгүйсгэдэг хэт үзэл, хөдөлгөөн нь улс орны аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болж байна” гэж онцлов. 

Эх сурвалж: The Guardian 

#Австрали, #буудалцаан,