COVID-19

10.07: 15 хүн нас барж, халдварын 2,237 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.10.07/

Сүүлийн 24 цагт халдварын 2,237 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,107 нь Улаанбаатар хотод, 1,130 нь орон нутагт батлагдлаа.

Харин 6,500 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,962 нь хүүхэд, 1,518 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 13,006 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,721 хүн нь хүндэвтэр,
  • 2,051 хүн нь хүнд,
  • 332 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,318 болсон бол гэрийн ажиглалтад 57,064 хүн байна.

Мөн 2,252.313 хүн вакцины I тунд, 2,132.512 сая хүн вакцины II тунд, 328,189 хүн III тунд хамрагджээ.

May be an image of map and text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet