“Sony” компани “PlayStation 5” консолын Америкт зарагдах үнийг 50 ам.доллараар нэмлээ. Энэхүү шийдвэрээ тус компани эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, Трампын тарифтай холбон тайлбарлаж байна.
Ингэснээр “PlayStation 5”-ийн энгийн загвар 499.99 ам.доллар, хамгийн үнэтэй буюу про хувилбар 749.99 ам.долларын үнэтэй болсон байна. Харин нэмэлт хэрэгслүүдийн үнэ өөрчлөгдөхгүй аж.
“Nintendo”, “Microsoft” зэрэг өрсөлдөгч компаниуд ч мөн бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг өсгөсөн юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, татварын тариф зөвхөн тоглоом, технологийн ч салбарт бус, спорт хувцас, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт ч нөлөөлж, “Adidas”, “Nike” зэрэг брэндүүд АНУ-д зарагдах үнээ нэмэхээ зарлаад байна.
Эх сурвалж: BBC

#Трампын тариф, #“PlayStation 5”, #“Sony” компани,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559