АНУ-ын Төрийн департамент гадаадын  6000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн, хугацаа хэтрүүлэн оршин суусан шалтгаанаар цуцалсан байна.
Виз нь цуцлагдсан оюутнуудын олонх нь буюу 4000 гаруй нь  хүчирхийлэл үйлдсэн, согтуугаар жолоо барьсан, хулгай хийсэн зэрэг зөрчил гаргасан бол 200–300 орчим нь АНУ-ын цагаачлалын тухай хуулийн 3B зүйлд заасан террорист үйл ажиллагаанд холбогдсон гэсэн ангилалд багтжээ. Энэ хүрээнд Палестиныг дэмжиж жагссан оюутнуудыг ч терроризмтэй холбон шалгасан нь маргаан дагуулж байгаа аж.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тавдугаар сард Конгрессын сонсголын үеэр “Нэгдүгээр сараас хойш хэдэн мянган оюутны визийг хүчингүй болгосон, цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн бөгөөд Ардчилсан намын улс төрчид энэхүү үйл ажиллагааг “хууль ёсны үйл явцад халдсан” гэж шүүмжилж байна.
2023–2024 оны хичээлийн жилд АНУ-ын их, дээд сургуулиудад 210 гаруй орноос ирсэн 1.1 сая гаруй гадаад оюутан суралцсан байна. 

Эх сурвалж: BBC 

#АНУ, #Виз, #6000 гаруй оюутны визийг цуцаллаа,