Live
УЛС ТӨР

Д.Ганбат: Х.Нямбаатар сайд иргэдийг хүлээн авч уулз. Тэднийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаанаа маш тодорхой тайлбарла

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХЯ-ны гадна суулт хийж буй иргэдтэй очиж уулзав. Эдгээр иргэд “Одоо боллоо” цуглааныг зохион байгуулагч иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага саатуулсныг эсэргүүцэж байгаа.

Д.Ганбат “Х.Нямбаатар сайд иргэдийг хүлээн авч уулз. Тэднийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаанаа маш тодорхой тайлбарлах ёстой. Иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээнэ гэж тунхагласан. Иргэд цагдаа нарын дунд зөрчил үүсгэснээс үүдэн гарсан гашуун түүхийг давтаж болохгүй” гэдгийг онцоллоо. Мөн ардчилсан улс иргэдээ хамгаалах тогтолцоотой байх ёстой болохоос, авлигачдыг хамгаалдаг байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНТ эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг хүргэхгүй байгаад харамсч буйгаа илэрхийлэв.

May be an image of one or more people, people standing and outdoors
May be an image of 1 person, standing, walking and outdoorsMay be an image of 3 people and people standing

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet