Газын дайныг эцэс болгох, ХАМАС  бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээр хийхийг шаардан хэдэн арван мянган хүн Израилд жагсав. Тель-Авивт энэхүү жагсаалыг зохион байгуулсан хүмүүс Газ руу  довтлох төлөвлөгөө нь барьцаанд байгаа,  амьд  үлдсэн хүмүүсийг эрсдэлд оруулна гэж анхааруулжээ. 

Олныг хамарсан жагсаалын зэрэгцээ хүмүүс нэг өдрийн ажил хаялт зарлаж, зарим  албан байгууллага, их сургуулиудын үйл ажиллагаа саатжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Энэ нь ХАМАС-ын байр суурийг улам бэхжүүлж, барьцаалагдсан хүмүүсийг суллах үйл явцыг удаашруулна” гэж мэдэгджээ.  Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийн төлөөлөл харин хэрэгжих боломжтой арга хэмжээ, тохиролцоо, гэрээг шаардаж буй юм. 

Эх сурвалж: BBC 

#Израйл,