Орос, Украины асуудлаар Аляскт хийх дээд хэмжээний уулзалтаас өмнө Европын холбооны 26 гишүүн орон Украиныг тууштай дэмжиж буйгаа илэрхийлж мэдэгдэл гаргалаа. Харин Унгар энэ мэдэгдэлд нэгдэхээс татгалзсан байна.

Мэдэгдэлд ОХУ-ын түрэмгийллийг зогсоож, олон улсын эрх зүйг хүндэтгэн, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан шударга, тогтвортой байдал, энх тайвныг тогтоох шаардлагатайг онцолжээ.

Мөн Европын холбооны удирдагчид Аляскийн уулзалтад Украин оролцох ёстойг тэмдэглэж, аливаа энхийн хэлэлцээр нь Украин болон Европын аюулгүй байдлын гол ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж мэдэгдэв. Түүнчлэн Киевт улс төрийн, санхүүгийн, цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх, аюулгүй байдлын баталгаа олгох, Европын холбоондд элсэх үйл явцыг дэмжихээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Euro News 

#Европын холбоо, #ОРос, #УКраин,