АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад ногдуулах гаалийн татварын хэрэгжилтийг  90 хоногоор сунгалаа. Энэ шийдвэр нь хоёр орны худалдаанд дахин өндөр тариф хэрэгжиж, хориг тавьсантай тэнцэхүйц  нөхцөл үүсэхээс сэргийлж байна.

Хэрэв шийдвэр хэрэгжиж эхэлсэн бол Хятадын бараанд ногдуулах АНУ-ын тариф 145, АНУ-ын бараанд ногдуулах Хятадын тариф 125 хувиар тооцогдох байсан юм. Харин шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулснаар ирэх арваннэгдүгээр сарын дунд хүртэл одоогийн 30 болон 10 хувийн тариф хэвээр үлдэнэ. 
Трамп хэвлэлийн бага хурлын үеэр“Хятадтай харилцаа сайн байгаа” гэж мэдэгдэж,  Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах хэлэлцээний суурь тавигдаж буйг онцолж буй. Худалдааны шинжээчид үүнийг хоёр тал харилцаагаа зөөлрүүлж, харилцан тохиролцох эерэг дохио гэж дүгнэж байна.

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, тарифын нэмэгдлээс өмнө энэ оны эхээр Хятад руу хийх экспорт огцом өссөн ч зургаадугаар сард эрс буурч, хоёр орны худалдааны алдагдал 2004 оноос хойш хамгийн бага түвшинд хүрчээ. 

Эх сурвалж: Reuters 

#Трампын тариф,