Ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө Австрали мэдэгдлээ. Ерөнхий сайд Энтони Албанес энэ тухай мэдэгдэхдээ “Их Британи, Франц, Канад зэрэг бусад улс орнуудын адил ийм шийдвэр гаргасан” хэмээн онцолжээ. Гэхдээ Палестины эрх баригчдад зэвсгээс ангид байх, бүх нийтийн сонгууль зохион байгуулах, Израилын эрхийг хүлээн зөвшөөрөх гэсэн нөхцөл тавьж буйгаа Австрали мэдэгдсэн юм. Тус улс ийм шийдвэр гаргасны дараа Сидней хотод Палестиныг дэмжсэн жагсаал болжээ.
Харин Израил энэ шийдвэрийг терроризмыг дэмжсэн үйлдэл хэмээн эрс буруушааж буйгаа илэрхийлээд буй. Үүний зэрэгцээ тэд Газад явуулж буй цэргийн ажиллагаагаа тэлж, бүсийг бүхэлд нь хяналтдаа авах төлөвлөгөөгөө зарласан.
Одоогоор НҮБ-ын 193 гишүүн орны 147 нь Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Испани, Ирланд, Норвег Палестиныг улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: BBC

#Австрали, #Израил, #Палестин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555