Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.04-08.10/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ. 

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 4 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Мөн долоо хоногт усны ослоор 4 иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ.

Эх сурвалж: ОБЕГ

#обег, #өнгөрсөн долоо хоног,