АНУ-ын Төрийн департамент Палестин болон тэднийг олон улсад төлөөлдөг Палестины чөлөөлөх байгууллагын удирдлагуудад виз олгохоос татгалзах шийдвэр гаргаснаа зарлалаа. 
Шийдвэрийн дагуу тус улсын удирдагч, мөн уг байгууллагын гишүүп виз авах боломжгүй болох бөгөөд Вашингтон тэднийг Израилтай хийж буй зөрчлийг олон улсаар шийдвэрлүүлэхийг оролддог, терроризмыг дэмждэг гэж буруутгав. 

Палестины удирдагчдын зүгээс энэхүү шийдвэрийг “Палестины дипломат ажиллагааны амжилт, олон улсын хэмжээнд тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөх хөдөлгөөний эрчийг сааруулахын тулд АНУ ийнхүү алхам хийж байна” хэмээжээ.
Франц, Их Британи, Канад зэрэг орнууд Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө зарлаж, зарим нь тодорхой нөхцөл  биелүүлсэн тохиолдолд энэ шийдвэр хэрэгжихээ илэрхийлсэн билээ.

Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн бичгийн дарга Марко Рубио нарт талархал илэрхийлж, “Терроризмыг дэмждэг байгууллагыг улс хэмээн хүлээн зөвшөөрч буй улс орнуудын ёс суртахууны гажуудлыг энэ шийдвэр ил болгож байна” гэжээ.

Эх сурвалж: ВВС 

#АНУ, #Палестин,