АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бразилд 50 хувийн импортын тариф тогтоох шийдвэрийг гаргаж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээ зарлалаа. Мөн Бразилын худалдааны бодлогын эсрэг шалгалт эхлүүлэхийг Худалдааны төлөөлөгчийн газартаа даалгасан байна.
Энэ нь Трамп дөрөвдүгээр сард Бразилын бараанд тогтоосон 10 хувийн тарифыг тав дахин нэмэгдүүлж буй шийдвэр юм. Мөн Трамп Бразилыг сонгуулийн эрх чөлөө, үг хэлэх эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж, АНУ-ын сошиал платформуудыг хууль бусаар цензурдсэн гэх үндэслэлээр 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-р зүйлд үндэслэн шалгалт явуулахыг даалгасан нь илүү өндөр тариф ногдуулах үндэслэл болж байна.
Бразил нь АНУ-ын худалдааны 15 дахь том түнш бөгөөд 2024 онд 92 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд Вашинтон 7.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
Бразилаас гадна Трамп Филиппинд 20, Шри Ланка, Алжир, Ирак, Ливид 30, Бруней, Молдавт 25 хувийн тариф ноогдуулсан. Трамп энэ долоо хоногт зэсийн бүтээгдэхүүнд 50 хувийн тариф тогтоосноос гадна хагас дамжуулагч, эмийн бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар тогтоохоо мэдэгдээд байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #Трампын тариф,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557