Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Гэрэл зургийг MPA.mn

Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цолоор:
Оюун ухааны спортын тамирчин, Ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр,
Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр,

Гавьяат жүжигчин цолоор:
Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,

Гавьяат жүжигчин цолоор:
Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,

Хөдөлмөрийн баатар цолоор:
Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин Аюурзанын Долгор,

Ардын жүжигчин цолоор:
Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар,

Гавьяат тамирчин цолоор:
“Сторм мото клубын үүсгэн байгуулагч, Олон Улсын хэмжээний мастер Амарсайханы Пүрэвдорж,
Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир,
Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул,

Ардын жүжигчин цолоор:
Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
“Инээмсэглэл” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Чулууны Ганболдыг тус тус шагналаа.

#онцолсон, #медаль, #онцлох зураг, #Шагнал, #төрийн дээд цол, #одон,