ОХУ Украинд хориотой, химийн зэвсгийг ашиглаж буй талаар Нидерланд болон Германы тагнуулын байгууллагууд баттай нотолгоо цуглуулсан гэж мэдэгдлээ. Тус мэдээллээр, Оросын тал амьсгалын зам боогдуулах төрлийн бодисыг дроноор шүршиж, Украины цэргүүдийг нуувчнаас нь гаргаад буудаж устгадаг болжээ.

Нидерландын Батлан хамгаалахын сайд Рубен Брекельманс “Орос химийн зэвсгийн хэрэглээг бүр хэвийн үзэгдэл болгож, байнга ашиглах болсон нь маш ноцтой” хэмээжээ. Тэрээр энэ байдалтай холбогдуулан ОХУ-д илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.
Нидерландын Цэргийн тагнуулын газрын дарга Питер Реесинк нь “Энэ дүгнэлт нь манай өөрсдийн бие даасан мөрдөн шалгалтад үндэслэсэн” хэмээн мэдэгдсэн бол Германы Гадаад тагнуулын алба тус мэдээллийг баталсан байна.

АНУ өнгөрсөн жил ОХУ-ыг хлоропикрин гэх хорт химийн бодис хэрэглэж байна хэмээн анх мэдэгдсэн. Энэ бодисыг анх Дэлхийн I дайны үед Германы арми ашиглаж байсан бөгөөд нулимс асгаруулагч бодисоос хамаагүй хортой гэж үздэг. ОХУ энэ мэдэгдлийг няцааж, харин ч Украины тал өөрсдөө химийн зэвсэг хэрэглэж буй гэж буруутгаж байгаа юм.
Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага (OPCW) одоогоор энэ асуудлаар бүрэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээгүй байна.

Эх сурвалж: Reuters 

#Орос Украины дайн,