ЕРӨНХИЙЛӨГЧ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний асуудлаар ҮАБЗ хуралдаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон. Харин яг одоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх талаараа мэдэгдсэн билээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ирэх Даваа гарагт болох юм байна.

Ташрамд, нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet