COVID-19

Хятад улс гаднаас ирсэн иргэдийг тусгаарлах зорилгоор 5,000 өрөөтэй байгууламж байгуулжээ

Дэлхийн улс орнууд хилээ нээж, коронавирусийн хязгаарлалтыг сулруулж байгаа энэ үед Хятад улс гадаадаас ирж буй аялагчдад зориулсан 260 сая ам.адолларын өртөг бүхий, 46 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй, 5,000 өрөөтэй хорио цээрийн байгууламжийг ойрын өдрүүдэд нээх гэж байна.

Зургадугаар сарын сүүлээр Гуандунд вирусийн дэгдэлт болсны дараа эрх баригчид Гуанжоуд хилийн чинадаас ирсэн бүх хүмүүсийг тусгаарлах зорилгоор байгууламж барьж, хатуу дүрмийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Төсөл маш хурдан эхэлсэн бөгөөд тэр даруй 4,000 гаруй ажилчид барилгын талбайд хуваарилжээ. Энэхүү байгууламжийг гурван сар хүрэхгүй хугацаанд барьж дуусгасан бөгөөд албан ёсны нээлтэнд бэлдэхийн тулд өнгөрсөн долоо хоногт 184 эмнэлгийн ажилтнууд эхний ээлжинд нүүж орсон байна.

Эмнэлгийн ажилтнууд уг байгууламжид 28 хоног ажиллаад, өөрсдөө нэг долоо хоногийн тусгаарлалтанд хамрагдаж, гадагш гарахаасаа өмнө дахиад хоёр долоо хоног гэрийн тусгаарлалтанд орно гэж албаны хүн хэвлэлийнхэнд ярьжээ.

Хилийн чинадаас ирсэн бүх аялагчдыг нисэх онгоцны буудлаас шууд автобусаар тээвэрлэж энд хүргэгдэж, өрөөндөө дор хаяж хоёр долоо хоног байрлана. Өрөө бүр видео чат камер, хиймэл оюунаар ажилладаг термометрээр тоноглогдсон бөгөөд өдөрт гурван удаагийн хоолыг робот хүргэх аж. Энэ нь хүмүүстэй шууд харьцах боломжийг багасгах зорилготой юм.

Гуанжоу олон улсын эрүүл мэндийн станц нь энэ төрлийн Хятадын анхны байгууламж болж байна. Гуанжоу хотоос нэг цагийн зайтай Дунгуан хотын үйлдвэрлэлийн төвд 2,000 өрөө бүхий өөрийн “олон улсын эрүүл мэндийн станц” байгуулж байна. Өмнө зүгт, Шэньжэнь хотын технологийн төвд мөн ийм байгууламж барихаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet