Орос пуужин болон дроноор Украины нийслэл Киев рүү довтолсны улмаас есөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд мэдээллээ. Халдлагад орон сууцны хороолол, эмнэлэг, спортын байгууламжууд өртсөн гэж тэрбээр онцлов.
Халдлагын дараахан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармертай уулзаж, цэргийн тусламжийн талаар хэлэлцэхээр Лондоныг зорьжээ.
Оросын сүүлийн долоо хоногт хийсэн довтолгоонууд нь Украины агаарын хамгаалалтыг үгүй хийх зорилготой томоохон стратеги болж хувирсан бөгөөд Киевийн орон сууц, дэд бүтцийн байгууламжууд, эмнэлэг, сургуулийн барилгууд бөмбөгдөлтөд өртсөөр байгаа юм.
Үүний зэрэгцээ Одесс зэрэг бусад мужид ч довтолгоо үргэлжилсээр байна. Украины зэвсэгт хүчний командлагч Олександр Сирский “Бид зөвхөн хамгаалах тактик барихгүй. Ингэснээр хүн хүч, газар нутгаа алдаж дуусна. Үүний оронд бид хариу довтолгоогоо эрчимжүүлнэ” гэжээ.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Киев, #Оросын агаарын довтолгоо,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557