Боловсролын сайд П.Наранбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх гурван чиглэлээр харилцан ярилцлаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгосонтой холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын санхүүжилтээр хэрэгжүүлсэн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалт амжилттай болсныг дурдан цаашид хамтран англи хэлний багш нарыг гадаадад богино хэмжээний сургалтад хамруулах, алслагдсан бүс нутаг дахь цахим орчныг сайжруулах, интернэтийн хурдыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн, Багийн бага сургууль байгуулах үйл ажиллагааг 2025 оны 06 дугаар сардаа багтаан эхлүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулахад санал нэгдлээ.
Мөн 2025-2027 онд ИБУИНВУ-ын НҮБ-ын Хүүхдийн Сангийн Үндэсний Хорооны 3.9 сая долларын хөрөнгө оруулалтаар зорилтот орон нутгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ус ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн нөхцөлийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх болсныг дуулгалаа.

#НҮБ-ын хүүхдийн сан, #Боловсролын сайд П.Наранбаяр, #Боловсролын яам, #Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан,