БАЙГАЛЬ ОРЧИН

Ла Пальма галт уулын хайлмаг далайд хүрч, хорт хий ялгарах нөхцөл бүрджээ

Испанийн Ла Пальма арал дээр оргилж буй галт уулын хайлмаг Атлантын далайд хүрч, галт уул судлаачид хорт хий ялгарч, дэлбэрэлт болох вий гэж айж байна.

Галт уулын хайлмаг Плайа Нуева орчмын устай хүрэлцэх үед үүссэн уур нэмэгдсэн байна. Халуун хайлмаг далайн устай хүрэлцэх үед хайлмаг далайн хүйтэн усыг буцалгаснаар олон төрлийн химийн урвал явагддаг. Ингэснээр давсны хүчил ялгардаг бөгөөд энэ нь арьс, нүдийг цочроож, амьсгалын системд нөлөөлдөг.

Есдүгээр сарын 19-нд Канарын арлууд дахь Кумбре Виежа галт уул дэлбэрснээс хойш олон зуун байшин нурсан байна. Халуун хайлмаг байшин, сургууль, зарим гадил жимсний тариалангийн талбайг бүрхэж, 6,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн эргийн зарим хэсэг нурж, дэлбэрэлт болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Галт уулын хайлмагийн урсгал мягмар гарагийн орой далайд хүрсэн гэж Канарын арлуудын галт уулын хүрээлэн Инволкан твиттертээ бичсэн бөгөөд Испанийн эрх баригчид галт уулын идэвхжилд нэрвэгдсэн бүх хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, Ла Пальма арлыг гамшгийн бүс гэж зарлажээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet