ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Shionogi” коронавирусний эмийн туршилтын дараагийн үе шатаа эхлүүлжээ

Японы “Shionogi” эмийн компани коронавирусний дотуур ууж хэрэглэдэг эмийнхээ эмнэлзүйн туршилтын шинэ үе шатыг эхлүүлснээ мэдэгджээ.

Осака хотод төвтэй тус компанид гарган авсан эмийн эхний үе шатны туршилт долоодугаар сард эхэлсэн юм. “Shionogi” компанийн мэдээлснээр, туршилтын энэхүү үе шатанд аюулгүй байдлын ямар нэгэн асуудал үүсээгүй байна.

Энэ долоо хоногоос эхэлсэн дараагийн үе шатны туршилтаар “COVID-19”-өөр халдварласан хөнгөн, шинж тэмдэггүй өвчтөнүүдэд өдөрт нэг ширхэг эмийг таван хоног уулгаж, үр дүн, аюулгүй байдлыг нь судлах юм.

Энэхүү туршилтад эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд болон зориулалтын байгууламжид эмчлүүлж буй хүмүүсийг хамруулна. “Shionogi” туршилтын хамрах хүрээ, хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч энэ оны эцэс гэхэд нэг сая хүнд уулгах эмийг үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet