Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 4, гал түймрийн 57 дуудлага бүртгэгдлээ.
Алба хаагчид 68 иргэний аюулгүй байдлыг хангаж, 853 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Гол, усны ослоор 1 иргэн амиа алдсан. Тодруулбал,
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Хөх давааны- Энгэр” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 3 км-т/ 2 хүн Туул голыг явган гаталж яваад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсныг 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд халах төлөвтэй гэж мэдээлж байна.
Иймд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу аялал зугаалгаар зорчиж буй иргэд гол, усны ослоос сэрэмжтэй байж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байгааг анхаарна уу.

#НОБГ, #Сэрэмжлүүлэг, #өнгөрсөн долоо хоног,