“Тесла” компани өөрөө өөрийгөө жолоодогч буюу роботаксиг Техас мужийн Остин хотод олон нийтэд нээлттэйгээр турших гэж байна. Энэ нь компани ирээдүйгээ зөвхөн цахилгаан автомашинаар хязгаарлахгүй, илүү инновацлаг, жолоочгүй тээврийн технологид ч хүч хаяж байгааг харуулж байна гэж ажиглагчид онцолж байна.
Элон Маск өнгөрсөн жил “Тесла”-гийн үндсэн зорилгыг хямд өртөгтэй цахилгаан машинуудаас өөрөө жолоодогч тээврийн хэрэгсэлд шилжүүлснээ зарласан бөгөөд энэ удаагийн туршилт “Model Y” загварын машинаар эхлэх юм.
Ташрамд, Техасын хууль тогтоогчид өнгөрсөн сард жолоочгүй тээврийн хэрэгсэлд анх удаа зөвшөөрөл шаардах тухай хууль баталсан. Хэрэв тухайн тээврийн хэрэгсэл олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулахаар байвал тус зөвшөөрлийг хүчингүй болгох эрхийг ч төрийн байгууллагад олгосон байна.
Эх сурвалж: Reuters

#Тесла,