Энэтхэгээс Лондон руу чиглэн ниссэн “Air India” компанийн зорчигч тээврийн онгоц Ахмедабад хотоос хөөрснийнхөө дараа осолдож, 290 гаруй хүн амь үрэгджээ. Энэ нь сүүлийн арван жилд дэлхий дахинд болсон хамгийн олон хүний амийг авч одсон агаарын осол болж байна.
“Boeing 787-8 Dreamliner” маркийн энэхүү онгоцонд 242 зорчигч сууж явсан бөгөөд унахдаа анагаахын коллежийн оюутны дотуур байран дээр өдрийн хоолны цагаар унасан тул олон хүний аминд хүрсэн байна.
“Ослын улмаас 294 хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн. Онгоцны зорчигчдоос гадна дотуур байранд байсан оюутнууд ч багтаж байна” хэмээн тус мужийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

#Онгоцны осол, #Энэтхэг,