Гэрэл зургийг MPA.mn
Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийнхээ орлогыг нотолж чадаагүй гэх шалтгаанаар Ерөнхий сайдын суудлаа өгч, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод хоёр долоо хонолоо. Өөрөөр хэлбэл, Монголын төр ажил хийх хүнгүй, Монгол Улс "толгой"-гүй болоод тэр хугацааг үдэж байна. Гэтэл төрийн эрхийг барьж, улсын хувь заяаг зурж байгаа МАН-ынхан сандал, ширээнийхээ хэрүүлийг хийсээр.
Хэдийгээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын нэр тодорсон ч түүнийг УИХ-аар эцэслээгүй, Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн сайдаар ажиллах нь тодорхойгүй хэвээр байна. Энэ бүхнээс үүдэж улс даяараа, нийгмээрээ Засгийн газрын сайд нар тэр байх ёстой, энэ байх ёсгүй гэсэн хэлцэлтэй, улс төрийн нам эвсэл нь хойгуур урдуур гүйж сайдын суудал авах гэсэн санаархалтай, улстөрчид нь сайд болох хүсэлтэй өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Сайд, дарга ирж л байдаг. Эсрэгээрээ явж л байдаг. Гагцхүү төрийн залгамж халаа, төрийн ажил нэг цаг, нэг өдөр ч зосгох учиргүй. Харамсалтай нь, төрийн ажил "зогс"-оод бүхэл бүтэн хоёр долоо хоног болох гэж байна. Эрх баригч намыг сандал ширээтэйгээ зууралдаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байхад иргэдийн амьдрал цаг, минутаар дордсоор байна. Наад зах нь, эдүгээ инфляци өссөөр есөн хувьд шүргэлээ. Ипотекийн зээлээр байранд орох гэсэн иргэдийн дараалал, хүлээлтийн хугацаа 10 сар болов. Авто машины татвар гурав дахин нэмэгдэж, шатахууны үнэ 200 төгрөгөөр өслөө. Эзэнгүйдлээс бол цахилгаан станц нь дэлбэрч, нийслэлчүүд ирэх өвөл хөлдөх, осгох аюул нүүрлэв. Нүүрсний үнэ буурч эдийн засгийн өсөлт дөнгөн данган хоёр хувьд хүрч байна.
Энэ мэтээр төрийн ажил явахаа болилоо. Ард иргэдийн амьдрал хэцүүдлээ, эрх баригчид аа. Ямар "бурхан" томилох гэж байгаа биш нэн яаралтай Ерөнхий сайдаа томилж, Засгийн газрыг бүрдүүлж улс, эх орныхоо ажлыг хийцгээвэл яасан юм бэ. Ирж л байдаг, явж л байдаг албан тушаал, эрх мэдэл. Ажлаа хий, МАН-ынхаан, сандал суудалны хэрүүлээ хурдан дуусга.
Б.Эрхэс