АНУ Иракийн нийслэл Багдадад байрлах Элчин сайдын яамаа хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Ойрхи Дорнод дахь цэргийн албан хаагчдын гэр бүлийг нутаг буцахыг зөвшөөрсөн байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли “Төрийн департамент гадаадад ажиллаж буй Америк ажилтнуудын нөхцөл байдлыг тогтмол хянаж, үнэлдэг. Энэхүү шийдвэр нь сүүлийн үеийн үнэлгээнд үндэслэсэн” гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Гэхдээ Газын зурваст 18 сар үргэлжилж буй дайнаас үүдэн АНУ, Израиль хоёрын эсрэг Ираны холбоотнууд оролцсон томоохон мөргөлдөөн болох эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд энэ шийдвэрийг гаргаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр амжилтгүй болбол Иранд цохилт өгөхөө дахин дахин анхааруулсан. Мөн Ираны Батлан хамгаалахын сайд Азиз Насирзадех хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв АНУ Ираныг бөмбөгдвөл хариу цохилт өгч, бүс нутгийн Америкийн цэргийн баазуудыг онилно” гэжээ.
Эх сурвалж: Reuters