Энэтхэг Улс 2031 он хүртэл нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад 80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн ч эдгээр төслийн ихэнх нь усны хомсдолтой бүс нутагт хэрэгжихээр байна.
Тухайлбал, Махараштра мужийн Солагапур, Чандрапур зэрэг халуун хуурай бүсэд усны хомсдол улам даамжирч байгаа бөгөөд оршин суугчид зарим үед долоо хоногоор ч ундны усаа хүлээдэг болжээ. Гэтэл энэ бүсэд 1,320 мегаваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц ашиглалтад орсноос хойш байдал эрс дордож байна. Учир нь тус станцыг ажиллуулахад ус их ашиглаж, энэ нь нөөцийн хомсдолд хүргэж байгаа юм.
Энэтхэгийн Эрчим хүчний яамны мэдээлснээр, ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нүүрсний 44 цахилгаан станцын 37 нь усаар дутаж буй, эсвэл хомсдол үүсэх эрсдэлтэй бүсэд байрлаж байна.
Хэдийгээр эрчим хүч шаардлагатай ч усны хомсдолыг ийнхүү үл тоож байгаа нь иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна хэмээн эрчим хүч, хүрээлэн буй орчны шинжээчид үзэж буй. Энэ байдал удаан үргэлжилбэл нүүрсний төслүүд зогсох, улмаар эрчим хүчний хомсдол үүсэх ч эрсдэл нүүрлэж болзошгүй байна.
Энэтхэг дэлхийн хүн амын 17 хувийг эзэлдэг ч цэвэр усны нөөцийн ердөө дөрвөн хувийг эзэмшдэг тул нүүрсний станцуудын усны хэрэглээ, иргэдийн амьдрал, байгаль орчны тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөх нь тус улсын ирээдүйн хөгжлийн нэг том сорилт болоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters