Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод хэд хонолоо. Эрх баригч нам дотор дараагийн Ерөнхий сайд, цаашлаад дараагийн Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс яригдаж байна. Дараагийн Засгийн газрын хувь заяаг 1970-аад оны "ах нар" зурна гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар 1970-аад оны төлөөлөл, түүний Засгийн газарт ч 1970-аад оныхон багтана гэх таамаглаж байгаа юм. Ямартай ч 34 дэх Ерөнхий сайдын нэр өнөөдөр /2025.06.09/ 11:00 цагт зарласан МАН-ын Бага хурлаар эцэслэн тодорно. 

Өөр нэг мэдээлэл нь дараагийн Ерөнхий сайд хэн ч бай Засгийн газартаа бусад нам, эвслийг урьж "Их эвсэл"-ийн Засгийн газрыг байгуулна гэх ч яриа хөвөрч байна. Нэг үгээр эрх барьж байгаа МАН-ынхан Засгийн газартаа ХҮН нам, ИЗЗН, "Үндэсний эвсэл" төдийгүй АН-ыг ч урьж, хамтрах талаар яриа улс төрийн хүрээнд хөндөгдөж байгаа юм. 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд эвслийн Засгийн газрууд хэд насалж байсныг эргэн харья. Ер нь, өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам нь Засгийн газартаа бусад жижиг нам, эвслийг урьж хамтарч ажиллаж байсан түүх цөөнгүй ч тэдгээр Засгийн газар нь тийм ч урт насалж байсан түүх алга. Тэртээ 1990 онд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар улс төр, нийгмийн эгзэгтэй цаг үед Монголын төрийг жолоодож байлаа. 

Түүний дараа 1996 онд "Ардчилсан холбоо эвсэл" сонгуульд ялалт байгуулж, МҮАН, МСДН, МНН гэх улс төрийн гурван хүчин Засгийн газарт хамтарч, Ерөнхий сайдаар нь М.Энхсайхан ажилласан олон улстөрчийн ашиг сонирхол, хуваагдал дунд урт наслаагүй. Харин 2004 онл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-ынхантай хамтарч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсан ч Засгийн газрыг нь М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Эрдэнэбат нар унагааж байжээ. Түүнчлэн М.Энхболдыг 2006 онд Ерөнхий сайд байхад нь МАХН дотроо хагаралдаж, түүний Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайдаар С.Баяр болж байв. С.Баярын Засгийн газрыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ч гэж нэрлэдэг. Харамсалтай нь, тэр үед алдарт 7-р сарын 1-ний үймээн болж, С.Баяр ажлаа өгсөн юм. 

Харин 2012 онд АН төрийн эрхийг авч Н.Алтанхуягийн Засгийн газар МАХН, МҮАН-ын нэгдэл "Шударга ёс" эвслийг урьж, хамтарсан ч бас л урт наслаагүй Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын суудлаа өгч байлаа. Эндээс харахад өнгөрсөн цаг хугацаанд эвслийн Засгийн газар хэдэнтээ байгуулагдсан ч урт насалж байсангүй. Шалтгаан нь, нам доторх хагарал, улстөрчдийнх нь өөр хоорондын тэмцэл болон нийгэм, цаг үеийн асуудал, иргэдийн шахалт шаардалт байна. Хамгийн сүүлд л гэхэд Л.Оюун-Эрдэнийн АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар жил ч хүрэхгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Одоо яригдаж байгаа Их эвслийн Засгийн газар ч богино настай байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч дараагийн Ерөнхий сайд, дараагийн Засгийн газрын бүтэц тодорхой болог. Тэр үед нэхэн санахад оройтох юмгүй билээ.

Б.Эрхэс

#онцолсон, #засгийн газар, #МАН-ын бага хурал, #нийтлэл,