Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэх “Мадлин” хөлөг онгоц руу Израилийн арми довтолсны улмаас багийн гишүүд холбоо тасарчээ. “Freedom Flotilla Coalition” байгууллагаас мэдээлснээр, тусламжийн багтай ийнхүү холбогдох боломжгүй болсон нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж. Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац ням гарагт “Энэ багийг Газын зурвасын эрэгт хүргэхгүй байх зааврыг армидаа өгсөн. Шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна. 

Мөн Израилийн Гадаад хэргийн яам тусламжийн хөлөг онгоцтой холбоо тогтоож, чиглэлээ өөрчлөхийг анхааруулсан гэжээ. Шведийн идэвхтэн Грета Тунберг болон хүний эрхийн 11 идэвхтэн Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэх “Мадлин” хөлөг онгоцоор аялалд гарсан бөгөөд тэд Израилийн бүслэлтийг нэвтэлж, Газын зурваст хүрэх зорилготой аж. Багт “Game of Thrones” цувралын жүжигчин Лиам Каннингэм болон Европ парламентын гишүүн, палестин гаралтай франц эмэгтэй Рима Хассан нар багтсан юм. 

Эх сурвалж: BBC

#Дайн, #Израилийн дайн,