Монголын Үндэсний музей, Саха Якут улсын гадаад харилцааны яам, Саха Якут улсын соёл оюуны хөгжлийн яам, СИМЭХ үндэсний гар урлалын төв, Саха Якут улсын үндэсний гар урчуудын нэгдэл хамтран “МОРЬ ШҮТЛЭГ -  КҮН ДЬӨҺӨГӨЙ ОҔОТО” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 06 дугаар сарын 06-12 хүртэл олон нийтэд нээлттэй зохион байгуулна.

Адууны дэл, сүүл хялгасаар нэхэх урлаг бол Саха ард түмний өнгөрсөн болон өнөө үеийг холбосон үнэт өв юм. Якутын өргөн уудам нутагт дэлгэрсэн энэхүү ур чадвар нь саха түмний олон зууны мэргэн ухаан, ариун нандин уламжлал нь амьдралын итгэлт хань адуугаа хязгааргүй их хүндэтгэдгийн жишээ юм. Саха гар урчууд үеийн үед гоёмсог үнэт эдлэл, гэр ахуйн эд зүйлс, зан үйлийн эдлэлүүд, морины хөллөгөө зэргийг уян хатан атлаа бат бөх адууны дэл, сүүлний хялгасаар урлаж, өдөр тутмын эд зүйлсийг урлагийн бүтээл болгон хувиргасаар иржээ. Орчин цагт ёс уламжлалаа нандигнан хадгалагч хүмүүс, урчуудын ачаар энэ эртний чадвар алга болоогүй, харин ч хоёр дахь амьдралтайгаа золгосон юм.

"Морь шүтлэг" тусгай үзэсгэлэн нь Якутын өв уламжлалын дуулал бөгөөд үзэсгэлэн бүр өөрийн түүхийг өгүүлдэг. Үзэсгэлэнгийн үндсэн үзмэрүүд нь адууны иж бүрэн баярын чимэглэл болно. Энэ нь төмрийн дархан, үнэт эдлэл, хатгамалч, эмээл урлаачдын ур хийц нийлсэн жинхэнэ урлагийн бүтээл юм. Энэ цогц ансамбль нь энгийн нэг чимэглэл төдийгүй эртний түрэг болон монгол ард түмний адууг дээдлэн хүндэтгэж, тэдний эстетик үзэл бодлын илэрхийлэл болсоор иржээ.

Үзэгчид дээрх сүлжмэл бүтээлүүдээс гадна хуш модон эдлэл, сийлбэртэй модон бүтээлүүд зэрэг Якутын ардын гар урлалын эрдэнэсийн сангийн олон нандин бүтээлийг үзэх боломжтой. Өнөө үед адууны дэл, сүүлийг сүлжиж хийсэн га урлалын бүтээлийн  сэргэн мандалт болж байна гэж хэлж болно. Энэ нь уламжлалыг хадгалж үлдэх төдийгүй ирээдүй рүү гүүр болж, орчин үеийн зураачдад сүнслэг нөлөө үзүүлж, соёлын аялал жуулчлал, бэлэг дурсгалын урлагийн хөшүүрэг болж байна.

Амьд өв уламжлалыг хадгалагч СИМЭХ (ЧИМЭГ) гар урчуудын үндэсний төв шинэ ойлголтыг нээж, хамтын ажиллагааны хил хязгаарыг өргөжүүлж, Якутын урлагийг дэлхийн түвшинд төлөөлж байна. Энэхүү үзэсгэлэн улс үндэстний жинхэнэ баялаг нь соёл иргэншилд байдгийг сануулж байна. Үндэсний өв уламжлалыг таслахгүйн тулд үүнийг хойч үедээ болгоомжтойгоор өвлүүлэх нь бидний үүрэг юм.

Эх сурвалж: Монголын үндэсний музей

#Монголын Үндэсний музей, #Адууны хялгасан нэхмэл урлалын үзэсгэлэн, #Саха Якут улсын гадаад харилцааны яам,