Гэрэл зургийг MPA.mn

Гэр бүлийнхээ, тэр дундаа хүүгийнхээ тансаглал, орлогыг нотолж чдаагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ажлаа өгөхийг, Засгийн газрыг нь огцрохыг шаардсан залуусын жагсаал төв талбайд үргэлжилсэн хэвээр байна. Жагсагч залуус товч, тодорхой гуравхан шаардлагыг тавьж байгаа. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ажлаа өгөх, дараагийн Засгийн газар аль нэг улс төрийн намтай хамтрахгүй байх, Үндсэн хуульд гар хүрэхийг үл зөвшөөрсөн шаардлага тавьж байгаа билээ. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд гар хүрэхгүй гэдэг байр суурийг хоёр ч удаа илэрхийлээд байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэн өнөөг хэр нь ямар ч байр суурь илэрхийлээгүй. Түүгээр ч зогсохгүй сандал ширээтэйгээ үлдэхийн тулд асуудлыг парламентын түвшинд аваачиж, томруулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцрох, Ерөнхий сайд ажлаа өгөх, хамтарсан Засгийн газарт АН-ыг байх эсэх асуудал УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн парламентын эрх хүрээнд очоод байна. 

Нэг үгээр хэлбэл, өнөөдрийн /2025.06.02/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өргөн барьсан "Итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хэрэв гишүүдийн олонх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл хүлээлгэх аваас тэр ажлаа үргэлжлүүлнэ. Эс хүлээлгэх аваас Ерөнхий сайдын суудлаасаа бууж, дараагийн Засгийн газар, дараагийн Ерөнхий сайдын асуудал хөндөгдөх юм. Тэгвэл АН-ын зүгээс Ерөнхий сайдад дахин итгэл хүлээлгэхгүй, Засгийн газарт орж ажиллахгүй гэж мэдэгдсэн. Харин ХҮН намын хувьд итгэл хүлээлгэнэ, Засгийн газартай хамтарна гэдэг байр суурийг илэрхийлээд байна. Түүнчлэн ИЗЗН-ын зүгээс Засгийн газартай хамтрахгүй гэж байгаа бол "Үндэсний эвсэл"-ээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа билээ.

Б.Эрхэс

#онцолсон, #нийтлэлч, #Ерөнхий сайд, #Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл,