АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг тохиролцоогоо зөрчиж, тарифын зөрчлийн галд “тос нэмсэн” хэмээн буруутгав.
Өнгөрсөн тавдугаар сард Женевт болсон хэлэлцээрийн дүнд хоёр тал харилцан ногдуулсан тарифуудаа бууруулахаар тохирсон ч Трамп “БНХАУ бидэнтэй хийсэн гэрээгээ зөрчсөн” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр тодорхой баримт дурдаагүй ч АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир БНХАУ гэрээнд заасан гаалийн бус хязгаарлалтуудаа цуцлах амлалтаа биелүүлээгүй гэжээ.
Харин Бээжин үүний хариуд “Хятадыг ялгаварласан хязгаарлалтаа зогсоо” гэж уриалсан байна.
Трамп “Truth Social” платформ дээрээ “Бид шуурхай хэлэлцээр хийж, Хятадыг хүнд нөхцөлөөс аварсан. Гэхдээ тэд тохиролцоогоо зөрчиж бидний гаргасаэ сайхан сэтгэлд хариу барьж байна” хэмээн шүүмжилжээ.
АНУ-ын гаалийн татварын шинэ тарифын хариуд Хятад Америкийн зарим компанийг хар жагсаалтад оруулах, соронзны экспортыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд авсан. Гэтэл Женевт болсон уулзалтаар эдгээр хязгаарлалтыг цуцлахаар тохиролцсон ч хэлсэн үгэндээ хүрээгүй гэж Вашингтон үзэж байгаа юм.
Үүний зэрэгцээ АНУ БНХАУ-ын оюутнуудад виз олгохоос татгалзаж, чип болон химийн бодис, тоног төхөөрөмжийн экспортыг хязгаарласан нь Хятадын дургүйцлийг төрүүлжээ.
Женевийн хэлэлцээрийн дагуу АНУ Хятадын бараанд ногдуулах тарифыг 145 хувиас 30 хувь болгон бууруулсан бол Хятад 125 хувиас 10 хувь болгож бууруулсан байна.
Гэвч АНУ-ын Олон улсын худалдааны шүүх Трампын тарифын бодлогыг цуцлах шийдвэр гаргасан нь нөхцөл байдлыг өөрчиллөө. Трамп энэ шийдвэрийг давж заалдан “Улс орны аюулгүй байдалд заналхийлсэн аймшигтай шийдвэр” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC

#БНХАУ,