Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VI уулзалт 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр Бээжин хотноо боллоо.

Уг уулзалтад Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд А.Ю.Руденко, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Лю Бинь тэргүүтэй 3 улсын ГХЯ-ны төлөөлөгчид оролцов.

Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний энэхүү уулзалт нь 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, гурван талын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцсон болно гэж ГХЯ-аас мэдээллээ. 

#БНХАУ, #ГХЯ, #Монгол Улс, #ОХУ, #Гадаад харилцааны дэд сайд,