АНУ цахим орчинд америк иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан гэж үзсэн гадаадын албан тушаалтнуудад виз олгохгүй байх шийдвэр гаргасан тухай Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэв. Энэхүү шинэ бодлого нь АНУ-ын технологийн компаниудыг зохицуулж буй гадаадын, тэр дундаа Европын албан тушаалтнуудыг ч чиглэж магадгүй байна.
АНУ-ын технологийн компаниуд болон эрх баригчид Европын холбооны орнуудад цахим платформуудыг цензурдэж байна хэмээн шүүмжилж буй. Ийнхүү визний хориг тавих нь Вашингтоны зүгээс хийж буй дараагийн томоохон алхам гэж шинжээчид үзэж байгаа юм.
АНУ-ын “Facebook”, “Instagram” зэрэг платформын толгой “Meta” болон бусад компаниуд Европын холбооны Дижитал үйлчилгээг зохицуулах тухай хууль (Digital Services Act)-ийг цензурын шинж чанартай хэмээн эсэргүүцсээр ирсэн. Трампын томилсон Харилцаа холбооны хорооны дарга ч тус хуулийг эрх чөлөөг хэт хязгаарлаж байна хэмээн шүүмжилсэн билээ.
Европын Холбооны зүгээс энэхүү хуулийг садар самуун, үзэн ядалтын агуулгатай хууль бус мэдээллийн эсрэг чиглэсэн, цахим орчныг аюулгүй болгох зорилготой хэмээн хамгаалж байгаа юм.
Рубио “Зарим гадаадын албан тушаалтнууд Америкийн технологийн компаниуд, иргэд, оршин суугчдыг хууль бус, илт цензурын арга хэмжээгээр шахаж буй нь эрх мэдлийн хүрээнээс хэтэрсэн үйлдэл” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567