Гэрэл зургийг MPA.mn

Хүүгийнхээ орлогыг нотолж "чадаагүй" Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа өгөх нь нэгэнт тодорхой болж байна. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаа өгөхдөө ганцаараа явахгүй. Засгийн газарт нь ажиллаж байгаа АН-ын найман сайдыг авч явна. Учир нь, МАН-ын Бага хурлаас АН-ыг хамтарлын гэрээгээ зөрчсөн, "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байгаа гэх зэрэг үндэслэлээр Засгийн газраасаа шахан гаргаж, цаашид хамтрахгүй гэдэг улс төрийн шийдвэрийг гаргаад байна. МАН-ын Бага хурлын шийдвэрийг өнөөдөр /2025.05.22/ АН, ХҮН намын удирдлагуудад танилцуулах үйл явц үргэлжилнэ. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлыг хэн үргэлжлүүлэх, хэн дараагийн Засгийн газрыг толгойлох нь тодорхойгүй, таамаг хэвээр байна. Хэвлэл мэдээлэл, олон нийт ч дараагийн Ерөнхий сайдын эрэлд мордож, өөр өөрсдийн таамгийг дэвшүүлсээр байгаа юм. Гэхдээ энд нэг зүйл тодорхой болсон. Дараагийн Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж АН-гүй л болохоос хамтарсан Засгийн газар байна гэдэг нь. Түүнчлэн ХҮН намаас гадна ИЗНН, "Үндэсний эвсэл"-тэй хамтрах зэрэг сонголт, шийдвэр цаг хугацаагаа хүлээж байгаа явдал юм. Гэхдээ ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар "Засгийн газарт орж ажиллахгүй, хамтрахгүй" гэдгээ мэдэгдсэн бол "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбар ямар нэгэн тайлбар хэлээгүй, тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. 

Энэ мэтээр хамтрах уу, эс хамтрах уу гэдгээс 34 дэх Ерөнхий сайдын 34 зовлон эхэлнэ. Хэрэв жагсаалын ард АН байгаа нь үнэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буусан ч "Огцрох амархан" жагсаал улам ч эрчээ авч, үргэлжилсэн хэвээр байна. Стратегийн орд газрын 34 хувийг төрд авах ажил ч олон саад бэрхшээл, эрх мэдэлтнүүдийн дайралт, шахалтад үргэлжилсэн хэвээр байна. Хууль бусаар хөрөнгөжсөн улстөрчдийн хөрөнгийг хураах ажил ч "зовлон" дагуулна, дараагийн Ерөнхий сайдыг тайван байлгахгүй нь тодорхой юм. Цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг, "5Ш" ажиллагаа гэх мэт нь ч 34 дэх Ерөнхий сайдын 34 зовлонгийн нэг хэвээр үргэлжилнэ. Ямартай ч дараагийн Засгийн газрын тэргүүн хэн байхаас үл шалтгаалж, 34 дэх Ерөнхий сайдыг олон "зовлон" хүлээж байна. 

Б.Эрхэс

#онцолсон, #Л.Оюун-Эрдэнэ, #Ерөний сайд,